Мультмедиа холбоо

ECEN471 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Сүүлийн жилүүдэд мультимедиа холбоо маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд бидний амьдралын салшгүй хэсэг болсон байна. Мультимедиа шахалт болон холбооны алгоритмуудын ололтууд өндөр чанартай мультимедиаг өнөөдрийн төрөл бүрийн сүлжээгээр дамжих боломжыг олгож байна. Энэ хичээлээр энэхүү мультимедиа холбоо, кодлол, боловсруулалтын орчин үеийн ололт амжилтуудыг танилцуулж, мультимедиа өгөгдлийг хэрхэн тохиромжтой байдлаар дүрсэлж, олон төрлийн сүлжээгээр дамжуулах талаар үзэж судлана. Кодлолын хувьд, орчин үеийн өргөн хэрэглэгдэж байгаа олон төрлийн шахалтуудыг судлана. Эдгээрт орчин үеийн мультимедиа кодлолын стандартууд болох JPEG/JPEG-2000, MPEG стандартууд, H.264-ийг голчлон судлана. Эдгээр кодлол нь мультимедиа өгөгдлийг олон төрлийн сүлжээгээр тохиромжтой байдлаар дамжих боломжийг олгодог. Мөн аудио кодлолын үндсэн зарчмын талаар судлана

Товч агуулга

Видео кодлолын үндэс, видео форматууд, видео дохионуудын фурье анализ, видео самплинг, дискрет Вэйвлет хувиргалт, Вэйвлет цуваа, predictive кодлол, дифференциал пуль код модулятор, adaptive пульс код модулятор, JPEG, JPEG2000 стандарт, Вэйвлет домэйн дээрх шахалт, DWT энкодрын дизайн, видео шахалтын үндэс, MPEG-1 кодлолын үндэс, энкодер болон декодерын загвар, MPEG-2, видео дамжуулалт, MPEG-4 стандарт, дүрсийн сегментчлэл, H.263, H.264 стандарт, түүний хэрэглээ, аудио кодлолын үндэс, speech production model буюу яриа үүсгэх процесс, speech кодлол