Зан төлвийн газарзүй

GEOG609 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Ялгаатай үндэстэнгүүдийн сэтгэхүйн болоод зан төлвийн онцлог, шийдвэр гаргалт, байгаль, нийгэмд хандах хандлагууд орон зайн цаг хугацааны орчилд хэрхэн хувьсан өөрчлөгддөг болох газарзүйн суурь онолын мэдлэгийг олж авахад оршино. Судалгааны компетенц: Улс үндэстний газарзүйн ялгаатай байдалд улбаалан бий болсон сэтгэхүйн болоод зан төлвийн зүй тогтлыг нийгэм эдийн засгийн хөгжлийн хандлагыг тодорхойлоход хэрхэн харгалзах арга зүйг эзэмшихэд оршино. Ерөнхий компетенц: Бүс нутгийн харилцаанд улс үндэстнүүд зан төлвийн газарзүйн онолын суурь ойлголт түүнд нийцсэн арга зүйг өөрийн онцлогт нийцүүлэн үр ашигтайгаар ашиглах, хөгжлийн зөв гарцыг олж нэвтрүүлэхэд оршино.

Товч агуулга

Зан төлвийн газарзүйн хүрээнд хүний үйлдэл, харилцааг орон зай, байршил, хүрээлэн буй орчны харилцан уялдааг хамааруулан хувь хүний түвшинд судлана. Хүний зан төлөвт дүн шинжилгээ хийн тэдгээрийн зүй тогтол ялгаатай байдлыг илрүүлэн тогтоодог. Газарзүйн тоон загварууд нь хүний зан төлвийг судлагдахуундаа орхигдуулснаас бодит байдлаас ташаа үр дүн гардаг байдлыг залруулахад оршино. Хувь хүний ялгаатай үнэт зүйлс, итгэл үнэмшил, үнэлэмж, оюун дүгнэлт нь газарзүйн орон зайд шийдвэр гаргахад хэрхэн өөр өөр хандлага гаргаж байгаа учир шалтгааныг тодруулахад энэхүү хичээлийн зорилго оршино.