Орос хэлний бизнесийн орчуулга

RUTR420 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутанд өнөөгийн зах зээлийн нийгэмд нэвтэрч буй бизнес, эдийн засаг, санхүүтэй холбоотой нэр томьёо, хэвшмэл хэллэгтэй танилцах; мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болох; оросоос монгол, монголоос орос хэл рүү бизнесийн бичгийн орчуулга болон аман орчуулга хийх чадвартай болох; бичгийн орчуулга болон хэлмэрчилгээний бизнесийн орос хэлний дадал эзэмших.

Товч агуулга

Энэ хичээлээр оюутан оросоос монгол, монголоос орос хэл рүү бизнесийн аман ба бичгийн орчуулга хийх дадал чадвар эзэмшинэ. Үүний тулд: 1) хэрэгцээ, шаардлагатай үг хэллэгийг зохих хэмжээнд эзэмших; 2) зорилгыг хэрэгжүүлэхэд оросоос монгол, монголоос орос руу бизнесийн сэдэвтэй холбоотой бичиг баримт боловсруулах, найруулах, өөрчлөх, дахин хянах.