Англи хэлний уул уурхайн орчуулга

ETRA319 / Бакалавр

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уул, уурхайн холбогдолт бичвэрийг англиас монгол, монголоос англи хэл рүү ахисан түвшинд орчуулах, үгийн сангийн нөөцөө уул уурхайн холбогдолт үг хэллэг, мэргэжлийн нэр томьёогоор баяжуулах, тэдгээрийг тогтоон, хэрэглэж хэвших, орчуулгын зөв оновчтой хувилбарыг сонгон хэрэглэж сурах; үгчлэх, утгачилах, дүйлгэх, тайлбарлах зэрэг орчуулгын төрлүүдийг найруулгын хэв шинжүүдтэй хослуулан хэрэглэж, хэвших дадал чадварыг эзэмшүүлэхээс гадна найруулгазүй болон хэлзүйн дүрмийн мэдлэгээ гүнзгийрүүлнэ.

Товч агуулга

Уул, уурхай гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд доор дурдсан агуулгаар англи-монгол, монгол-англи хоёр хэл рүү ахисан түвшинд орчуулж, үг хэллэгийг хэрэглэж хэвших.