Гаалийн эрх зүй, зөрчил

COMR332 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Гаалийн эрх зүй, гадаад худалдаа гаалийн бодлого, гаалийн үйл ажиллагаа, гаалийн хэрэг зөрчил, гаалийн ажилтны эрх зүйн статус болон арга ажиллагааг олон улсын конвенци, хүний эрх, эрх чөлөө, гадаад харилцааны бодлого, үндэсний аюулгүй байдлын үндсэн чиглэл, олон улсад гарч буй улс төр, эдийн засаг, цаг уур, технологийн шинэчлэлтэй уялдуулан системтэй мэдлэгийг олгохоос гадна оюутанд хичээлийн агуулгын хүрээнд цаашид тухайлсан сэдвээр бие даан гүнзгийрүүлэн судлагаа хийх чадавхи олгох зорилго, ач холбогдолтой.

Товч агуулга

Гаалийн эрх зүй хичээлээр оюутан (i) гаалийн эрх зүй, холбогдох хууль болон хуульчлагдсан актууд, Монгол Улсын гадаад худалдаа, гаалийн бодлого болон үндсэн чиглэл, олон улсын гаалийн болон хүний эрхийн конвенцуудыг ойлгох; (ii) гаалийн хяналт шалгалт, гаалийн зохицуулалт, гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох арга журам хэрэглэх, тариф тооцох чадвартай болох; (iii) гаалийн хэрэг зөрчлийн шийдвэрлэлт, тэрчлэн гаалийн газар, хороо, хилийн боомтод бараа тээврийн хэрэгсэлд тавих хяналт, ногдуулсан татвар хураамж болон барагдуулж буй арга ажиллагаа зэрэгт гаалийн байгууллага, гаалийн байцаагч, албан тушаалтны эрх зүйн статус, тэдний зүгээс бараа тээврийн хэрэгслийг хураах, саатуулах, торгууль ноогдуулах, улсын орлого болгох талаар хууль эрх зүйн мэдлэгтэй болох; (iv) Монгол Улсын гадаад худалдааны стратегийн түнш орнуудтай гаалийн эрх зүйн чиглэлээр хийсэн хэлэлцээр, эрх зүйн баримт бичиг, хамтын ажиллагааны талаар гүнзгийрүүлэн судлах; (v) уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтийг хамарсан цар тахал, дижитал шилжилт, глобальчлал, терроризм, мөнгө угаалт зэрэг дэлхий нийтийн улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, санхүүгийн системд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг гаалийн эрх зүй, гаалийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан судална.