Эсийн молекул биологи

BIOE205 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн гол зорилго оюутанд эукариот эсийн үндсэн шинж чанарыг молекул биологийн салбарын өнцгөөс харж ойлгуулахад оршино. Энэхүү хичээл нь цаашид биоинженерчлэлийн үндэс, рекомбинант технологийн талаар гүнзгийрэн судлахад эхний гарааны үндсэн ойлголтыг оюутанд өгөх чухал ач холбогдолтой.

Товч агуулга

Тус хичээл эсийн биологи, ерөнхий биохими, эс дээр судалгаа хийх аргачлалын онолын ерөнхий мэдлэг, эсийн генетик мэдээлэл удамших болон генийн нийлэгжил явагдах тухай, эсийн дотоод бүтэц зохион байгуулалт, мөн олон эст биет дэх эсийн шинж чанар гэсэн гол хэсгүүдийг агуулна.