Санхүүгийн эрх зүй

PLAW204 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 1 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд санхүүгийн эрх зүйг үндэслэн хандах хандлага төлөвшиж, санхүүгийн харилцааны болон үндэсний хэмжээний хууль зүйн практикийн асуудалд зохих хэмжээнд санхүүгийн эрх зүйг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино. Эрх зүйн ангийн оюутанд санхүүгийн эрх зүйн харилцаа, хэм хэмжээний талаар ойлголт өгөх, мэдлэг олгох ач холбогдолтой.

Товч агуулга

Санхүүгийн эрх зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох төрийн санхүү, санхүүгийн эрх зүйн шинжлэх ухаан, төрийн болон санхүүгийн хяналт шалгалт, зарчим, эх сурвалж, төсвийн эрх зүй, аудитын үйл ажиллагааны эрх зүй, даатгалын эрх зүй, банкны эрх зүй, үнэлгээний эрх зүй, үнэт цаасны эрх зүй, олон улсын хяналт шалгалтын байгууллагын талаар ойлголт өгч, санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хууль тогтоомжийн дагуу боловсруулалт хийж хэрэгцээтэй мэдээллээ олж авах.