Дүрс боловсруулалт

ICSI326 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн гол зорилго нь оюутнуудад дүрс боловсруулалтын суурь алгоритмууд болон арга зүйн талаарх ойлголтыг өгөх бөгөөд түүнтэй холбоотой арга техникүүдийг мэдэж, түүний математикийн үндсүүдтэй танилцаж, МАТЛАБ програм дээр хэрэгжүүлэлт хийж ойлголтоо бататгана.

Товч агуулга

Хичээлийг судалсанаар дүрс боловсруулалтын үндсэн ойлголтуудын талаар мэдлэгтэй болно. Тухайлбал зураг үүсгэхээс эхлээд түүнийг тоон дүрслэлээр болон өнгөний мэдээлэл, тухайн зураг дахь объектыг ялгах, хэлбэр зүйн үйлдэлүүд болон шугаман филтерүүд, зураг хувиргалтууд, шууганыг бууруулах солон сэргээх, онцгой шинж гаргах гэх мэт аргуудыг судлах бөгөөд тэдгээрийг MATLAB програм дээр тус тусын алгоритмуудаар туршина.