Нийтийн болон хувийн эрх зүйн түүх

JURI710 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь оюутанд монголын нийтийн болон хувийн эрх зүйн түүхийн ач холбогдол, түүний онол, арга зүйн суурь ойлголт өгөхөөс гадна, нийтийн болон хувийн эрх зүйн үүсэл хөгжил, төлөвшил, орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох, түүнийг боловсронгуй болгоход шаардлагатай онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд оршино. Оюутан энэ хичээлийг судалснаар нийтийн болон хувийн эрх зүйн түүхийн талаар суурь мэдлэгийг олж авч, улмаар нийтийн ба хувийн эрх зүйн аливаа асуудалд дүн шинжилгээ хийх, тэдгээрийг хууль дээдлэх, үндсэн хуульт ёсны зарчмаар тайлбарлах, үнэлэлт дүгнэлт өгөх, мөн орчин үеийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг эрх зүйн түүхийн онол, арга зүйн үүднээс тодорхойлох, тайлбарлах чадвартай болно.

Товч агуулга

Энэ хичээлээр Нийтийн болон хувийн эрх зүйн түүхийн онол, арга зүй, үүсэл хөгжил, төлөвшил, чиг хандлага, онцлог, уялдаа холбоо, нийтлэг болон ялгаатай тал, тэдгээрт хууль дээдлэх ёс болон үндсэн хуульт ёсны үүднээс хандах онол, арга зүй, түүнчлэн Монгол улс дахь нийтийн болон хувийн эрх зүйн хөгжлийн орчин үеийн чиг хандлагыг судална.