Эрэн сурвалжлах сэтгүүл зүй

JOUR318 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг судалж суурь мэдлэг олж авах нь хамгийн нэн тэргүүний зорилго юм. Ингэснээр эрэн сурвалжлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын болон дотоодын сэтгүүлчдийн арга барилыг судалж, өөрөө бие даан эрэн сурвалжлага хийх арга зүйг мэддэг болох нь гол ач холбогдол юм.

Товч агуулга

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай ерөнхий ойлголт, үүрэг, онцлог, ач холбогдол, гүйцэтгэх үүрэг, баримтлах зарчим, тавигдах шаардлага, өнөөгийн байдал байдал, хөгжлийн хэтийн төлөв, эрэн сурвалжлагчийн эзэмшвэл зохих мэдлэг, дадал, чадвар, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх нөхцөл, орчин, орчин үеийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг жишээ баримтуудтай танилцуулах болно.