Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа

INRE302 / Бакалавр

Багц цаг: 3

Олон улсын харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээдийн зорилго нь суралцагчдыг олон улсын эдийн засгийн тодорхой чиглэлүүдийн хамтын ажиллагааны тухай ойлголт өгөх, практиктай танилцуулахад оршино. Суралцагсдыг ийнхүү эдийн засгийн хамтын ажиллагааны практик, техниктэй танилцуулах нь нь ажил дээр гарахад баримжаатай байж, ажилдаа түргэн дадгажихад нь туслах болно

Товч агуулга

Тус хичээлийн агуулга нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны практик, техникийг суралцагсдад танилцуулахад чиглэгдэж байна. Хичээлийн хүрээнд улс орны засгийн газраас эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны бодлогоо боловсруулж, хэрэгжүүлэхээс эхлээд олон улсын хамтын ажиллагаанд үндэсний эрх ашгаа хамгаалах, гэрээ хэлэлцээр байгуулахад анхаарах зүйлс, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ҮДК-ын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах чиглэлээр бусад оронтой хамтран ажиллах, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн зэргээс гадна эл зорилтын хүрээнд ДТГ-уудаас гүйцэтгэж байгаа ажиллагааны практик, техниктэй танилцуулах юм