Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ-I

PRAC302 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Иргэний хуулийн ерөнхий болон тусгай ангийн хэм хэмжээний талаарх онолын мэдлэгт суурилан энэ хичээлээр иргэний эрх зүйн хэм хэмжээний бүрэлдэхүүн буюу хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг зөв тодорхойлох, иргэний хэрэг, маргааныг үндэслэлтэйгээр шийдэх ур чадварыг эзэмшинэ. Ийнхүү иргэний эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга зүйг эзэмшснээр иргэний хуулийг зүйлчилж нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг бие даан шийдвэрлэх, эрх зүйн тайлбар хийх, иргэн, хуулийн этгээдийн аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх, гэрээ хэлцэл болон бусад эрх зүйн ач холбогдол, үр дагавар бүхий бичиг баримт боловсруулах чадвартай хууль зүйн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ магистр, докторын диплом, нэгэн сэдэвт зохиол бичих анхны чиг баримжаа олгоход оршино.

Товч агуулга

Иргэний хууль тогтоомжийн заалт, гэрээний үүргийг зөрчсөний улмаас үүссэн эд хөрөнгийн ба эрхийн маргаан зөрчилтэй холбоотой бодлого, дасгал хийх, шүүх, арбитрын шийдвэрлэсэн хэргийг задлан шинжилж, түүнд хууль зүйн онолын үнэлэлт өгөх, гадаад орны иргэний хуулийн зүйл анги, үзэл баримтлалыг өөрийн үндэсний хуультай харьцуулан судална.