Эдийн засгийн загварчлал

ECON307 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээл үндсэн 2 зорилготой. Нэгдүгээрт, микро болон макро эдийн засгийн эмпирик шинжилгээнд ашигладаг энгийн загварчлалын аргууд болох шугаман програмчлалын бодлoго, түүний хувилбарууд болон тооцолж болдог ерѳнхий тэнцвэрийн загварыг (Computable general equilibrium model CGEM) оюутнуудад танилцуулах. Хоёрдугаарт, оюутнуудад эдгээр загвар, аргачлалуудыг ашиглан эмпирик судалгаа. шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэх.

Товч агуулга

Уг хичээл нь үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт, микро эдийн засагт хэрэглэгддэг шугаман програмчлалын бодлого, түүний хувилбарууд болох хуваарилалтын, тээврийн, хангалтын, болон тохирилтын бодлогууд болон бүхэл тоон програмчлал, хос-сонголтод хувьсагчтай загварууд, түүний тавил, шийдэх аргатай танилцуулна. Мѳн, загварын шийдэл болон нэмэлт шинжилгээг MS-Excel Solver програмын тусламжтайгаар хэрхэн гүйцэтгэхийг энэ хэсэгт таниlцуулна. Дараагийн хэсэгт, макро эдийн засагт хэрэглэгддэг тооцоолж болохуйц ерѳнхий тэнцвэрийн загварыг танилцуулж, түүний хэрхэн эмпирик шинжилгээнд хэрэглэх аргачлалыг танилцуулна.