Японы модернизац ба хөгжил судлал

JAPN419 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Япон улсын орчин үежих үйл явц хийгээд Японы орчин үеийн хөгжлийг салбар дундын шинжлэх ухааны өнцгөөс цогц байдлаар дүгнэн хэлэлцэж, орон судлалын шинжлэх ухааны үндэстэй хэлэлцүүлэг өрнүүлж шинэ мэдлэг бүтээх, Японы туршлагыг судлах замаар Монгол-Япон хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны талаар эрэл хайгуул хийж, харьцуулсан орон судлалын аргазүйд суралцахад энэхүү хичээлийн зорилго оршино. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр явагдах энэхүү хичээл нь Япон судлалаар мэргэшиж хүлээн зөвшөөрөгдсөн японы эрдэмтэдтэй хамтран зохион байгуулах бөгөөд Жайка байгууллагаас гадаадын их сургуулиудын Япон судлалын хөтөлбөрийг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг “JICA Chier” хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн цахим контент (DVD)-ийг ашиглахаас гадна тухайн хичээлийн явцад Япон улсаас 2-3 багш МУИС-д өөрийн биеэр хүрэлцэн ирж хичээлийг явуулах ач холбогдолтой юм. Япон улс уг Япон орон судлалын хичээлийг Зүүн Азийн зарим орон, тухайлбал Вьетнам, Малайз, Индонез, Сингапурын Үндэсний их сургуулиудад хамтран хэрэгжүүлж байна. Суралцагчид японы профессоруудын лекцийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх, бие даалтын ажил хийж гүйцэтгэхээс гадна японы профессорууд МУИС дээр ирж өөрийн биеэр лекц хийдгээрээ давуу талтай юм.

Товч агуулга

1. Япон бол соёл, уламжлалаа хадгалан эдийн засаг, ардчилсан замаар бий болсон “Барууны бус” орнуудын нэг юм. 2. Японы орчин үеийн туршлагыг эргэн харахад Япон улс өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар хүчин чармайлт гаргасныг мэдэж болно. Японы орчин үеийн шинэчлэлээс ямар сургамж авах бэ? Монгол Улсын хөгжилд юу хамаатай вэ?