Газар зохион байгуулалтын үндэс

LANM201 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр Газар зохион байгуулалтын чиглэлээр суралцан газар төлөвлөлт, газрын кадастр, газрын үнэлгээний чиглэлээр мэргэшиж буй оюутнуудад мэргэжлийн суурь мэдлэгийн үндэсийг олгох, мэргэших чиглэлийг сонгоход шаардагдах мэдээллийг хүргэх, оюутнуудад цаашид мэргэжлийн чиглэлийн бусад хичээлийг судлан үзэх онолын суурь мэдлэг олгох зэрэг үндсэн зорилготой. Газар ашиглалт, газрын менежментийн арга ухааны бусад шинжлэх ухаантай харилцан хамаарлыг судлах, газрын харилцааны обьект, субьектийг таних ялгах, тэдгээрийн хоорондын харилцааг тодорхойлж сурахаас гадна, цаашид заавал судлах, сонгон мэргэших зэрэг хичээлүүдийн үндэс суурь болж өгөх ач холбогдолтой.

Товч агуулга

(Энэхүү хичээлээр Газрын тухай ойлголт, үзэл баримтлал, газрын менежментийн объект, субъект, судлах зүйл, үйл ажиллагааны бүтэц, бүрэлдэхүүн, хэрэгжих орчин, газрын эрх зүй, газар төлөвлөлт, газрын кадастр, газрын менежментийг дэмжих систем, газрын харилцааны төрлүүд зэргийг судлан, байгаль аж ахуй нутаг дэвсгэрийн системүүд, тэдгээрийн газар ашиглалтын онцлог, ялгааг тогтоож, газар ашиглалтын системийг илрүүдэх тодорхойлох зэрэг ойлголтуудыг үе шаттайгаар онолын үндэстэй судлах болно. )