Цөмийн эрчим хүчний реакторын инженерчлэл

NUCL402 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дэлхий дээр ажиллаж байгаа болон төслийг нь зохион бүтээж байгаа эрчим хүчний реакторуудын төрлүүдтэй танилцах, эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн нөөцийн үнэлгээ, эрчим хүчний эх үүсвэрийн экологи, эдийн засгийн харьцуулсан тооцоо хийнэ. Орчин үеийн аюулгүй ажиллагаатай эрчим хүчний реакторуудын технологийн онцлогийн талаар мэдлэг олно. Монгол улсад тохирох цөмийн эрчим хүчний реакторын сонголт хийх дадлагатай эзэмшүүлнэ.

Товч агуулга

Энэ хичээлээр цөмийн эрчим хүчний реакторууд, даралтат устай реактор, дулаан гидравликийн тооцоо, буцалсан устай реактор, хийн хөргөлттэй өндөр температурын реактор, шингэн металл хөргүүртэй хурдан үржүүлэгч реактор, III үеийн дэвшилтэт реакторууд, сайжруулсан буцалсан устай реактор(ABWR), сайжруулсан даралтат устай (APWR), IV үеийн дэвшилтэт реакторууд, хийн хөргүүртэй хурдан реактор (GFR), хартугалган хөргүүртэй хурдан реактор (LFR), хайлмал давстай реактор (MSR), критик төлөвөөс их даралтат устай реактор (SCWR), натрийн хөргүүртэй хурдан реактор (SFR), хэи өндөр температуртай реактор (VHTR), реакторын аюулгүй байдал, цөмийн эрчим хүчний эдийн засаг, экологи зэргийг судална.