Ургамлын биохими
BIOC402 / Бакалавр
Багц цаг: 3
Биологийн тэнхим
Намрын улирал
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Ургамлын биохимийн хичээл нь ургамал дахь бодисын солилцоо, фотосинтезийн процесс, ургамлын анхдагч болон хоёрдогч метаболитууд, ургамлын өсөлтийг идэвхжүүлж зохицуулдаг гормонуудын бүтэц, бионийлэгжил, биологийн үүрэг, ач холбогдол, ургамлыг уламжлалт эмнэлэгт болон хүнс тэжээлд хэрэглэх талаар мэдлэгийг оюутанд олгох зорилготой
Товч агуулга
Ургамлын химийн найрлага, бодисын солилцоо/фотосинтез, амьсгал/, анхдагч /нүүрс ус, липид, уураг/ ба хоёрдогч метаболитууд /алкалоид, фенолт нэгдэл, изопреноид, гликозид, фитоцит, ургамлын гормон/–ын химийн бүтэц, байгууламж, шинж чанар, биологийн үүрэг, бионийлэгжилт, ургамлын хоёрдогч метаболитуудын агууламжийг тодорхойлох, тэдгээрийг эмчилгээ, тэжээлийн нэмэлт болон хүнсэнд хэрэглэх, ургамлын эмчилгээний шинж чанарыг үнэлэхэд биохимичидийн үүрэг зэргийг судална.