Агаар мандлын дээд давхаргын физик

GEOP423 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Дээд агаар мандлын физик шинж чанар болон түүнд явагдах физик үзэгдлүүдийг тайрбарлах мэдлэгийг эзэмшсэнээр, агаар мандлын дээд давхаргын судалгаанд радар, хиймэл дагуул болон пуужингийн хэмжилтийн мэдээг ашиглан тооцоо судалгаа хийх боломжтой болох юм.

Товч агуулга

Дээд агаар мандлын шинж чанар, бүтэц, бүрэлдэхүүн. Даралт, температурын уялдаа, молекулын диссоциаци, термосфер дэх дулаан дамжуулал, цэнэгт мандал дахь цэнэгийн нягт, дэлхийн соронзон орон, шөнийн тэнгэрийн гэрэлтэлт болон сансрын ба туйлын туяа. Иончлогч цацраг, нарны цацраг болон агаар мандлын харилцан үйлчлэл, цэнэгт мандал үүсэх процесс, нарны дөл болон шөнийн тэнгэр дэхь рентген болон ультра-ягаан цацраг