Орос хэлний үгийн сан судлал

RULI325 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл орос хэлний орчуулгын ангийн оюутан заавал үзэх, орчуулгын хэлшинжлэлийн үндэс болох хичээл юм. Үг хэлний тогтолцооны онцгой нэгж, орчуулгын үндсэн махбодь тул уг хичээлийг үзсэнээр орчуулгад үгийн утга, хэрэглээг үгийн сангийн утгын тогтолцоо, нийгэм, соёлын бүрдүүлбэрийг харгалзан оновчтой зөв сонгох чадвартай болно. Хэлний бөгөөд орчуулгын нэн сонирхолтой бүрдүүлбэр болох тогтвортой хэллэг, өвөрмөц хэллэгийн үндэсний бөгөөд орчуулгын онцлогт суралцана. Орчуулгын хичээлд нэн чухал тользүйн мэдлэгтэй болж төрөл бүрийн толь бичиг, хэлний хөмрөгтэй ажиллах чадварт суралцана.

Товч агуулга

Хэлний тогтолцооны бие даасан нэг чухал салбар болох үгийн санг дараах агуулгаар судлах боломжтой: Үүнд 1. Үгийн сангийн дотоод бүтэц талаас тодорхойлох нь: үгийн сангийн нэгжүүд, үгийн бүтэц утга, утгын бүрдүүлбэр, үгийн сангийн нэгжүүдийн утгаас үүдэн ангилах 2. Үгийн сангийн нийгэм хэл шинжлэлийн талаас тодорхойлох нь: үгийн сангийн гарлын үүднээс журамлах нь. Идэвхитэй ба идэвхигүй үгийн сан. Хязгаарлагдмал хэрэглээний үгийн сан, найруулгын өнгө аястай үг. 3. Өвөрмөц хэллэг: өвөрмөц хэллэг тогтолцоо болох нь. Ангилал, өвөрмөц хэллэгийн бүрдүүлбэр хэсгүүд ба тэдгээр нь хувилбартай болох нь 4. Тользүй: Толь бичгийн ангилал, тользүйн судлагдахуун, толь бичгийн зарчмууд