Элементар логик ба математик хандлага (Ерөнхий суурь)

MATH103 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээл нь (1) оюутны логик сэтгэлгээг хөгжүүлэх, (2) математик боловсролыг нь дээшлүүлэх гэсэн үндсэн хоёр зорилготой. Энэ утгаараа цаашид судлах олон хичээлийн суурь болох учиртай. Тэр дундаа байгалийн шинжлэх ухаан, философи болон компьютерийн чиглэлээр мэргэших оюутнуудад чухал ач холбогдолтой.

Товч агуулга

Хичээлийн эхний хагаст логик болон түүний ач холбогдлын талаар ерөнхий мэдлэгтэй болохоос гадна, хэллэгийн логикийн тухай гүнзгийрүүлж үзнэ. Хоёр дахь хагаст оюутны математик сэтгэлгээг нь хөгжүүлж, мөн эхний хагаст үзсэн логик ойлголтуудыг нь бэхжүүлж, баталгаажуулна. Ингэхдээ математик зүй тогтол болон теоремуудын талаар ерөнхий ойлголт өгч, төрөл бүрийн тавил бүхий теоремуудыг логикийн үүднээс шинжилж, тэднийг батлана. Мөн бодлого бодох зарим сонгодог арга, техникүүдийг судалж, тодорхой жишээнүүд дээр ажиллана. Хичээлийн төгсгөлд математик индукцийн зарчим болон тагтааны үүрний (Дирихлейн) зарчим, Рамсейн онолтой танилцана.