Хүдэр судлалын үндэс

GEOL456 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүдэр судлал нь ашигт малтмалын ордын сургаал, минералоги, петрографи, зэрэг геологийн салбар ухаануудтай нягт холбоотой, геологийн шинжлэх ухааны хөгжилд тодорхой байр эзэлдэг хүдрийн ордын судлалд чухал ач холбогдолтой геологийн нилээд залуу салбар шинжлэх ухаанд тооцогдоно. Хичээлийн гол зорилго нь хүдрийн эрдэслэг бүрэлдэхүүн, хүдрийн ордын буюу хүдрийн биетүүдийн зүй тогтол, орон зайн тархалтыг тодорхойлох, хүдрийн структур, текстурын онцлог шинжийг илрүүлэх, хүдрийн эрдсүүдийн ялгарлын дэс дарааллыг тогтооход оршино. Хүдрийн эрдсийг тодорхойлох минераграфийн аргуудаар геологийн ба петрографийн судалгааны үр дүнгүүдээр тодорхойлох боломжгүй хүдрийн эрдсийн бичил мөхлөгүүд, тэдгээрийн бусад эрдсүүдтэй үүсгэсэн онцлог бичил ургалтын, бичил ором зэргийг судалж, хүдрийн эсвэл нийлмэл хүдрийн химийн шинжилгээний үр дүнг тооцоолж, хүдрийг ямар эрдсүүд бүрэлдүүлж байгааг мэдэж болдог ач холбогдолтой.

Товч агуулга

Ойсон гэрлийн микроскопоор тунгалаг бус буюу хүдрийн эрдсүүдийн оптик болон физик шинж чанарыг судалгааны бусад төхөөрөмж ашиглан тодорхойлдог. Гол хүдрийн ба хүдрийн бус эрдсүүдийг ойсон гэрлийн доор оптик шинж чанараар нь тодорхойлоно. Ойсон болон туйлширсан гэрлийн микроскопын практик ажлуудыг хийнэ. Хүдрийн эрдсийн эрдэслэг бүрэлдэхүүн, структур, текстурын онцлогийг тодорхойлж бичих, эрдсүүдийн ялгарлын дэс дарааллыг тогтоож, хүдрийн эрдсүүдийн үүслийн дэс дараалал, хувирал өөрчлөлттэй холбогдсон дүгнэлтүүд хийнэ.