Хэрэглээний эконометрикс

ECON422 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь оюутанд эдийн засагийн онол, эконометрикийн үндэс, дунд түвшний эконометрик, статистик хэрэглээний програм I, II хичээлүүдээр олж авсан онолын мэдлэгийг эмпирик шинжилгээ, судалгаанд ашиглаж, гарсан үр дүнг тайлбарлах дүгнэлт хийхэд оршино.

Товч агуулга

Хичээлийн эхэнд хэрэглээний эконометрик хичээлийн судлах зүйл, зорилго, агуулгыг авч үзэж энэ хичээлийг үзэж дууссанаар оюутаны эзэмшсэн байх ёстоймэдлэг чадвар болон үнэлгээний талаар танилцуулна. Дараагийн хэсэгт Мөнгөн эрэлтийн загварыг авч үзэж түүнд шинжилгээ хийнэ. Онолын загвараас хэрхэн эмпирик загварт шилжүүлэх, үнэлгээнд ямар тоо мэдээг ашиглах, үнэлгээ хийх, үнэлгээний үр дүнг тайлбарлахтай холбоотойгоор Schwarz BIC шалгуурын онцлогыг тайлбарлана. Мөнгөний эрэлтийн эмпирик загварын үнэлгээний үр дүнг тайлбарлаж автокорреляци, гетерсокедастик, Jarque-Bera, Рамсайн ресет шалгуурыг явуулна. Үр дүнд үндэслэн мөнгөний эрэлтийн загварыг өөрчлөн log-linear хэлбэрт шилжүүлэн үнэлж үзнэ. Мөнгөний эрэлтийн загварын үр дүнгээс автокорреляицтай, гетероскедастиктай байгаа тохиолдолд загварыг сайжруулахын тулд Partial adjustment загварыг авч үзэн энгийн ХБКА-р үнэлэх нь тохиромжгүй тул ХИҮХБА-г ашиглан үнэлгээг хийнэ. Үүний зэрэгцээ автокорелляцитай гэж гарч буй тохиолдолд алдааны илэрхийлэл нь үнэхээр автокорреляцитай эсвэл өөр нөлөөнөөс автокорреляцитай гэсэн дүгнэлтэд хүрч үү гэдгийг Common Factor шалгуурыг ашиглан шинжилж үзнэ. Мөнгөний эрэлтийн загварт ашиглагдаж байгаа тоо мэдээ нь тогтвортой эсэхийг шалгах, коинтеграци хийж, үр дүнд нь үндэслэн error correction загварыг ашиглан мөнгөн эрэлтийн загварын үнэлгээг хийнэ. Дараагийн хэсэгт валютын ханшны функцыг авч үзэх бөгөөд түүний онолын тавил болон эмпирик загварт хэрхэн шилжүүлэх талаар авч үзнэ. Сэдвийн хүрээнд үндсэн flow approach (үнэ, зээлий хүү, төлбөрийн балансын урсгал данс гэсэн ойлголтод тулгуурлана)-р валютын ханшны өөрчлөлтийг тодорхойлж үзнэ. Мөн валютын ханшны худалдан авах чадвар (PPP)-г авч үзнэ. Түүнчлэн мөнгөний аргын monetarist загвар, overshooting загварын эмпирик тавилыг тодорхойлж, үнэлгээг хийнэ. Эцэст нь Protfolio Balance аргад үндэслэн валютын ханшийг тодорхойлох талаар авч үзнэ. Дараагийн хэсэгт Эдийн засгийн өсөлтийн эмпирик шинжилгээг хэрхэн эконометрикийн арга зүйг ашиглан шинжилж үзэх талаар авч үзнэ. Ингэхдээ Солоугийн болон Рамсайн загварыг хэрхэн эмпирик шинжилгээнийн загварт авч үзэх, тоо мэдээг үнэлгээнд ашиглах боломжтой хэлбэрт шилжүүлэх, үнэлгээг хийнэ. Үүний зэрэгцээ тогтвортой төлвийн түвшинд хүрэх хурдыг тооцох эмпирик загварыг тодорхойлж (абсолют болон нөхцөлт) үнэлгээг хийн нийлэлтийн хурдыг тодорхойлно. Дараагийн хэсэгт Салбар хоорондын баланс буюу Үйлдвэрлэл зардлын хүснэгтийн шинжилгээг авч үзнэ. Энд эмпирик шинжилгээний хүрээнд, шууд зардлын коэффициентыг тооцох, Леонтьевийн урвуу матрицыг тооцох, нөөлөөллийн болон мэдрэмжийн коэффициентыг тооцох, импортыг үйлдвэрлэл зардлын хүснэгтэд хэрхэн тусгах (өрсөлдөөнт импортын арга, өрсөлдөөнт бус импортын арга), үйлдвэрлэлийн өдөөгч болон түүний коэффицинтыг тооцох, тэнцвэрт үнийн загварыг тус тус авч үзэх болно.