Мэргэжлийн курс I

MAED400 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээл нь элементар математикийн үндсэн сэдвүүдийн хүрээнд зайлшгүй мэдэх шаардлагатай чухал ойлголтууд, үр дүнгүүд, тэдгээрийг бодлого бодоход хэрхэн хэрэглэх тухай зөвлөмж заавар болон бодлого бодох янз бүрийн сонгодог аргуудыг өгч эзэмшүүлэхэд гол зорилго нь оршино.

Товч агуулга

Энэ хичээлийн агуулга нь элементар математикийн үндсэн сэдвүүд болох тооны онол, тэнцэл биш, хэллэгийн алгебр, олонлог, комбинаторикийн элемэнтүүд, магадлалын онолын элементүүд зэргийг багтаана. Эдгээр сэдвүүд нь дотроо дэд хэсгүүдэд задарна. Оюутнуудад аль болох ойлгомжтой байлгах үүднээс олон төрлийн хэрэглээ, жишээгээр баяжуулан судална.