Солонгос хэлний бизнесийн орчуулга

KORE468 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бизнесийн удирдлага, бизнесийн байгууллагын үйл ажиллагааны талаарх үндсэн ойлголтуудыг солонгос хэлээр сурч, бизнесийн орчин дахь үг хэллэг, ажил хэргийн бичиг баримтын үг хэллэг, хэрэглээ, бичлэгийн хэлбэр, найруулга зэргээс суралцана. Бизнесийн баримт бичиг, бичвэрийг монгол, солонгос хэл рүү орчуулах чадварыг эзэмшинэ.

Товч агуулга

Бизнесийн удирдлага, бизнесийн байгуулагуудын үйл ажиллагааны үндсэн ойлголтууд, тухайлбал эрэл нийлүүлэлт, хэрэглэгчийн сонголт, зах зээлийн эдийн засаг, мөнгө санхүүгийн зах зээл, орлого ба хуваарилалтын зарчим, бизнесийн удирдлагын стратеги, бизнесийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлага, санхүүгийн зохицуулалт, марkетинг, олон улсын худалдаа, олон улсын мөнгө санхүүгийн харилцаа зэрэг сэдвээр эх бичвэрүүд болон ярилцлага, яриа гэх мэт сонсох ажлуудыг солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулна. Цаашлаад kомпанийн танилцуулга, бизнесийн захидал, бизнесийн төлөвлөгөө, санал илгээх, бизнесийн болон худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах, бараа бүтээгдэхүүний захиалга, төлбөр тооцоо, тээвэрлэлт, даатгал, бараа буцаах, худалдааны маргааны шийдвэрлэх, бизнес уулзалт, семинар, үзэсгэлэн зохион байгуулахтай холбоотой албан бичиг, баримт сэлтийг монголоос солонгос, солонгосоос монгол хэл рүү орчуулах орчуулгын онол, дадлыг эзэмшүүлнэ.