Физикийн боловсрол дахь мэдээлэл харилцааны технологи

PHED310 / Бакалавр

Багц цаг: 2

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бидний амьдарч байгаа энэ нийгэмд мэдээлэл, харилцаа, технологийн хөгжил байгаа тул суралцагчид маань нийгмийн амьдралын янз бүрийн түвшинд хариуцлагатай, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээтэй оролцож чадахын тулд компьютерын зохих мэдлэг, чадвар зайлшгүй шаардагдана. “Компьютерийг сургалтанд хэрэглэх нь” хичээлээр монголын болон бусад оронд хэрэгжиж буй төсөл хөтөлбөртэй танилцаж Е-сургалт, Е-хэрэглэгдэхүүний талаар тодорхой мэдлэг олгохын зэрэгцээ сургуулийн бодит амьдралд мэдлэгээ ашиглан практик үйл ажиллагаа удирдан явуулахад чиглэгдэнэ.

Товч агуулга

Ирээдүйн багш мэргэжилтэн техник технологийн шийдлийг ашиглан сургалт явуулах, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх чадвартай байхын тулд энэ чиглэлээр гадаад орнуудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөртэй танилцаж, суралцана.. Өөрийн орны нөхцөлд тохиромжтой сургалт болон сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах, дидактик шаардлагыг тодруулах арга зүйг авч үзнэ.