Алгебр II

MATH304 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үеийн математикийг оюутнуудад танилцуулах нь энэ хичээлийн гол зорилго юм. Энэ хичээлээр байгалийн ухаан, инженерчлэл, математикийн хичээлийг сонгон судлах оюутнуудын математик сонирхлыг өдөөх, хийсвэрлэх сэтгэлгээг хөгжүүлэх, цаашид мэргэжлийн хичээл судлахад математик суурийг тавих зорилготой. Мөн оюутан нь энэ хичээлд хамрагдсанаар математикийн шинжлэх ухааны салбар болох алгебр, цагирагийн онолын талаар бодитой төсөөлөлтэй болно

Товч агуулга

Энэ хичээл нь цагираг ба модуль гэсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт цагирагийн онолтой холбоотой хэсэгт ерөнхий онолын талаар төсөөлөл өгч олон гишүүнтийн болон матрицан цагирагийн талаар системтэй, минимум мэдлэгийг оюутнуудад дамжуулна. Мөн төгсгөлөг талбар болон рационал тоон коэффициенттой олон гишүүнтийн цагирагийг онцгойлон тайлбарлана. Дараагийн хэсэгт модулийн онол болон түүндээ түшиглэн шугаман алгебрын ойлголтуудыг дахин шинээр тодорхойлох болно.