Монголын нийгэм дэх эрх зүйн гажуудал

SOCI800 / Доктор

Багц цаг: 3

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монголын нийгэм дэх эрх зүйн гажуудал” хэмээх энэхүү хичээл нь бакалврын түвшинд үзсэн эрхийн социологи хичээлийн, гүнзгийрсэн буюу ахисан түвшний мэдлэг олгоход чиглэгдэнэ. Хичээлийн үндсэн зорилго нь магистр болон докторантууд нийгмийн харилцаанд дүн шинжилгээ хийх индикаторыг олж тогтоох арга зүйг эзэмшүүлэх. Гажуудлын мөн чанарыг нийгмийн хэм хэмжээ, нийгмийн хяналт, нийгэм дэх бие хүний нийгэмшилтэй холбон ойлгосноор нийгмийн харилцан үйлдлийн мөн чанар, зүй тогтлын араг ясыг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн төлөвийг урьдчилан таамаглах чадварыг эзэмшүүлнэ. Түүнчлэн Монголын нийгэмд түгээмэл тохиолдож буй гэмт хэргүүдийн төлөв байдал, хэлбэр, давтамж динамикийг судлах, шийдвэрлэж байгаа практикуудтай танилцах замаар эрх зүйн харилцаа, эрх зүйн зөрчлийн шалтгаацлын холбоог илрүүлэн, шийдвэрлэх явцад гарч буй зөрчилдөөний талаар ойлголтыг олгоход чиглэгдэнэ. Монголын нийгэм дэх эрх зүйн гажуудал хичээлийн хүрээнд девиант зан үйл, детерминант шалтгаацал, нөхцөл байдлыг судлан, хамаарлын холбоог судлах

Товч агуулга

Энэхүү хичээлээр эрх зүйн социологийг бие даасан салбар социологи болохын хувьд авч үзэн түүний судлах зүйл, судлагдхууны онцлогтой нарийн танилцан, системтэй мэдлэг олгохдоо Монголын нийгмийн харилцааны онцлог, эрх зүйн тогтолцооны шинж төлөвийг харгалзан үзэхэд чиглэгдэнэ. Энэ хүрээнд шилжилтийн үеийн нийгмийн хөгжлийн онцлог,нийгмийн гаж үзэгдийн /девиант/ мөн чанар, түүнийг тайлбарлах социологийн онол арга зүйн үндэслэл, тодорхой үзэл баримтлалуудтай танилцан орчин үеийн нийгмийн харилцаан дахь эл үзэгдлүүд, түүний шинжилгээнд харьцуулсан анализ хийх болно. Түүнчлэн нийгмийн девиант үзэгдэл нийгмийн аноми байдал хоорондын хамаарлыг судлан түүний тархалт динамикийн талаар тодорхой ойлголттой болно. Нэн ялангуяа нийгмийн хөгжлийг оношлогч шинжтэй хэмээгддэг девиант үзэгдлүүд түүний төрөл хэлбэрүүд тэр дундаа, мансуурах дон, биеэ үнэлэлт, бэлгийн цөөнх, авилга, амиа хорлолт зэрэг үзэгдлүүдийн нийгмийн учир шалтгаан, түүнд социологийн дүн шинжилгээ хийх арга зүйд суралцах болно. Нийгмийн ажлын чиглэлээр сурч байгаа магиструудын хувьд дээрх бүлгүүдийг эрсдэлийн бүлэг болохын хувьд тодорхойлж, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга техник, бусад орны туршлагуудтай танилцана.