Санхүүгийн нягтлан бодох бүртгэл I

ACCN202 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 3 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бизнесийн байгууллагын аж ахуйн олон талт үйл ажиллагааны талаарх ажил гүйлгээний мэдээллийг эдийн засгийн агуулгаар нь ангилан боловсруулж, нягтлан бодох бүртгэлд нэгтгэн тусгаснаар санхүүгийн тайланг хэрэглээний зориулалтын төрөл, хэлбэрээр нь, холбогдох тайлбар тодруулгатайгаар, тогтоосон хугацаанд нь бэлтгэн гаргах, бизнесийн үйл ажиллагааны бүртгэл, тооцооллын ажилд сургаж төлөвшүүлэх зорилготой.

Товч агуулга

Энэ хичээлээр санхүүгийн тайланг бэлтгэх үзэл баримтлал, санхүүгийн байдлын тайлан ба орлогын тайлан, санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга; мөнгөн хөрөнгийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл, мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ; авлага ба урьдчилж гарсан зардал, урьдчилж төлсөн төлбөрийн бүртгэл; бараа материалын тухай ойлголт, ангилал ба бүртгэл; биет үндсэн хөрөнгийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл; биет бус хөрөнгө ба байгалийн нөөцийн тухай ойлголт, ангилал, бүртгэл; богино хугацаатай өр төлбөрийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл; урт хугацаатай өр төлбөрийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл; бизнесийн нэгжийн зохион байгуулалтын хэлбэрүүд, хувьцаат капитал ба хуримтлагдсан ашгийн бүртгэл; хөрөнгө оруулалтын тухай ойлголт, ангилал ба бүртгэл; мөнгөн гүйлгээний ба өмчийн өөрчлөлтийн тайлангийн зорилго, бүтэц, агуулга ба ач холбогдол; мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх шууд ба шууд бус арга; дээрх үзүүлэлтүүд ба санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүдийг удирдлагын шийдвэр гаргалтанд хэрхэн хэрэглэх талаар судална.