Монгол хэлний авианы найруулга зүй

MONG606 / Магистр

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр ерөнхий авиазүйн үндсэн мэдлэг, монгол хэлний авиалбарын бүрэлдэхүүн, тэдгээрийн хувилбар, тогтолцоо, гарал, авианы өөрчлөлт, түүний зүй тогтол, авиа-тэмдгийн харилцаа, зөв бичих болон зөв дуудахзүйн асуудал зэргийг найруулгатай хэрхэн холбогдох талаас нь тодруулан судална. Түүнчлэн дадлагын хичээлээр авианы найруулгын ур маягууд, авианы өөрчлөлтүүд найруулгазүйтэй хэрхэн холбогдох зэргийн талаар ярилцаж монгол хэл шинжлэл дэх авианы сургаалын түүхтэй танилцана.

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд оюутанд хэлний авианы найруулгын онцлог, авианы өөрчлөлт найруулгазүйтэй хэрхэн холбогдох талаар ерөнхий мэдлэг олгохын сацуу орчин цагийн монгол хэлний авиалбаруудыг найруулгад ашиглаж сурах чадвар эзэмшүүлэхийг зорино.