ШАМ ба байгаль орчны үнэлгээ

CHEM624 / Магистр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Шатах ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, хэрэглээний үед байгаль орчинд нөлөө, хүчин зүйлүүд, тэдгээрийн онцлог шинж, үр дагаварыг багасгах, байгаль орчинд халгүй техник технологи сонгох, бохирдлыг бууруулах тухай онолын мэдлэг олгож, байгаль орчныг хамгаалах, үнэлгээний олон улсад мөрдөгддөг стандарт арга зүйн талаар мэдлэг чадвар эзэмшүүлэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргууд, тэдгээрийн онцлогийг харгалзан Нефть, Нүүрс, Занар, Хийн олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүнд үнэлгээ хийх, мониторингийн онцлогуудын талаар мэдлэг чадвар эзэмшүүлнэ. Экологийн зөв чиг баримжаатай, эдийн засгийн үр ашигтай шатамхай түлшний үйлдвэрлэлийн талаархи онолын мэдлэг чадварыг олгоно.

Товч агуулга

Шатах ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт болон хэрэглээний үед байгаль ба хүрээлэн буй орчин, хүн ба амьтны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн онцлог шинжүүд, хортой нөлөөллийн үр дагаварууд, тэдгээрийг багасгах, хүрээлэн буй орчинд аюулгүй, ээлтэй технологи сонгох, үүссэн бохирдлуулагчдыг дахин боловсруулах, зөв зохистой хаях арга замуудын талаар мэдлэг олгоно. Нефть, Нүүрс, Занар, Хийн олборлолт, боловсруулалт, тэдгээрээс үүдэлтэй бүтээгдэхүүн болон хаягдалд үнэлгээ хийх, хянах, зохицуулах мониторингийн онцлогуудын талаар мэдлэг эзэмшүүлнэ. Экологийн зөв чиг баримжаатай, эдийн засгийн үр ашигтай, шатах ашигт малтмалын үйлдвэрлэлийн талаарх онолын мэдлэг чадварыг олгоно.