Бие бялдрын антропологи

ANTH608 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүний бие бялдрын өсөлт хөгжлийн талаар мэдлэг олгож, нэгэн биеийн хөгжил, түүний ангилал, үе шатууд, судалгааны аргуудтай танилцаж, энэ чиглэлээр хийсэн судалгааны үр дүнгүүдийг танилцуулах болно.

Товч агуулга

Биологийн антропологийн шинжлэх ухааны үндсэн чиглэлүүдийн нэг хүний өсөлт хөгжлийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнтэй танилцаж хэлэлцүүлэг хийх болно. Хүний биеийн антропологи бүтэц, хэв шинж, түүний хувьсахуй, насанд хүрэгчид ба хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд, биологийн нас, акселераци, эрин зууны хандлага зэрэг судалгааны ажлуудтай танилцана.