Байгалийн нэгдлийн хими

CHEM416 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Органик ба биохимийн хичээлд тулгуурлан ургамал, амьтан ба микроорганизмын гаралтай биологийн идэвхит органик бодисыг ангилах, химийн бүтэц, бионийлэгжих зүй тогтлыг судлах, чанарын болон тооны анализ хийх, ялган авах, цэвэршүүлэх, химийн бүтэц байгуулалтыг тогтоох, биологийн идэвх, фармакологийн болон хорон чанарыг тодорхойлох, тэдгээрийн тотал ба парциал синтез хийх, хүнс, анагаах ухаан, хөдөө аж ахуйд ашиглах мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.

Товч агуулга

Уг хичээл нь байгалийн гаралтай органик нэгдлийн ангилал, химийн бүтэц байгуулалтыг тогтоох, таних, хими, физик, биологийн шинж, идэвхийг тодорхойлох, хэрэглэх чадвартай болгох агуулгыг багтаасан хичээл байна.