Археологийн өвийн менежмент

ARCH210 / Бакалавр

Багц цаг: 2

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 1.5 цаг - 16 хоног

Семинар: 1 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Соёлын өв өв гэж юу вэ? Түүнийг Монгол улсын Үндсэн хууль, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон Соёлын өвтэй холбогдолтой эрх зүйн баримт бичигт хэрхэн тусгасан байдаг талаар мэдлэгийг олгох; • Соёлын биет өвийн талаар ойлголт ба түүнийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх шалтгаан, гүйцэтгэх зарчим, арга туршлагын талаарх ойлголтыг бий болгох; • Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоо ба түүнд оролцогч талуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох; • Соёлын биет өвийн судалгаа буюу археологийн авран хамгаалах судалгааны үндсэн ойлголт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, үйл явцыг талаарх мэдлэгийг бий болгох гэсэн хэдэн зорилгыг тавина. • Энэхүү хичээлийг үзснээр Монгол улсын Соёлын өв ба түүний талаарх нэгдсэн ойлголтыг бий болгож, археологийн судалгааны нэгэн том салбар болох авран хамгаалах ажлын дэс дараалал, үндсэн зорилгын талаар ойлголтыг авах болно.

Товч агуулга

Соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой хууль эрх зүйн орчны талаар нэгдсэн ойлголтыг өгөхөд чиглэгдэнэ. Мөн эдгээрээс соёлын биет өв буюу археологийн судалгааны талаарх асуудлыг тусгайлан хөндөж, авран хамгаалах судалгааны үйл явц, арга зүй, аргачлал, гарах үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Монголд хийгдсэн болон хийгдэж буй археологийн дурсгалын хадгалалт хамгаалалтын талаарх жишээн дээр дүн шинжилгээ хийж, соёлын өвийн бодлогын өнгөрсөн, одоо, ирээдүйн төлвийг харж тодорхойлно.