Боловсролын үнэлгээ

EDUC805 / Доктор

Багц цаг: 3

Боловсрол судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Боловсрол судлалын докторантуудад бага, ерөнхий боловсролын болон дээд мэргэжлийн түвшинд хийгдэх боловсролын үнэлгээний онол, арга зүйн туршлагатай болгоход шаардлагатай хөтөлбөр, бодлогын үнэлгээний онол арга зүйг эзэмшүүлж, тоон болон чанарын судалгааны арга зүйг өргөн ашиглах, үнэлгээг төлөвлөж, боловсруулах, үнэлгээний үр дүнг бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулахад ашиглах чадвартай, нөгөө талаар үйл ажиллагааны чанар, гүйцэтгэлийн шударга, ил тод байдлыг хангах хэрэгсэл болгон бие хүний, байгууллагын, салбарын хөгжлийн хөшүүрэг болгон хөгжүүлэх үзэл баримтлал, соёл хандлагатай мэргэжилтэн төлөвшүүлэхэд оршино.

Товч агуулга

Хичээлийн хүрээнд боловсролын хөтөлбөр, бодлого, үйлчилгээ, байгууллага болон сургалтын хөтөлбөр зэрэг бүтээгдэхүүнийг үнэлэхэд ашигладаг үнэлгээний гол гол загваруудыг болон үнэлгээнд ашиглаж болох нийгмийн судалгааны аргуупыг танилцуулна. Орчин үеийн үнэлгээний онол, ара зүйн хандлага, стандартуудад суурилсан, хэвлэгдэж олны хүртээл болсон хэд хэдэн үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийнэ. Ерөнхий болон их дээд сургуулийн суралцагчдын боловсролын амжилт, сургууль, багш нар, боловсролын бодлогын нөлөөллийн үнэлгээ, тусгай хөтөлбөр, сургалтын материал, багш нарын чанар болон багш бэлтгэдэг их дээд сургуулийн гүйцэтгэлийн харилцан нөлөөллийн үнэлгээг хамран арга зүйн ялгааг тайлбарлах дадлага, семинаруудыг зохион байгуулна.