3D график хэрэглээ

ICSI317 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Гурван хэмжээст огторгуй дахь загварчлалтай холбоотой онолын мэдлэгийг эзэмшүүлж улмаар виртуал орчин, интерактив 3 хэмжээст график, анимейшн, тоглоомын хөгжүүлэлтэнд хэрхэн ашиглах ур чадварт суралцах

Товч агуулга

Энэхүү хичээлээр 3 хэмжээст загварчлалын үндсэн арга техникийг эзэмших, өөрсдөө бие даан график загвар байгуулахаас эхлэн 3D хэвлэгч рүү хэвлэх гэх мэт дэвшилтэт арга техникт шилжих суурь мэдлэгийг өгнө. Онолын зохих мэдлэг эзэмшүүлэх ба практик даалгавраар бататгах гэсэн үндсэн хоёр зорилгыг хангахад чиглэгдэнэ. Үүнд: 1) Гурван хэмжээст орон зай дахь загварчлалын ерөнхий суурь ойлголт; 2) 3ds Max, Unreal engine зэрэг програмууд дээр 3D загварчлал, анимейшний зохих ур чадварыг хөгжүүлэх.