Ойн хөрс судлал

FORS204 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Оюутанд ойн хөрсний онцлог зүй тогтол, байгаль орчинд үзүүлэх нөлөө, ач холбогдол, хөрс үүсгэвэрийн үйл явц, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, хөрсний физик-химийн шинж чанар, бүтэц, үржил, хөрсний усны горимын талаар мэдлэг олгон цаашид ойн хөрсийг хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх, ойн хөрсний судалгаа хийх чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Ой хөрс судлал хичээлээр оюутанд хөрс судлалын шинжлэх ухааны судлах зүйл, ойн хөрсний тухай ерөнхий ойлголт, хөрс үүсгэврийн процесс, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, хөрсний ялзмагжилт, хөрсний үржил шим, хөрс ургамлын уялдаа холбоо, ойн хөрсний бүтэц, морфологи шинж, хөрсний физик болон химийн шинж чанар, Монгол орны ойн хөрсний ангилалзүй, ойн хөрсний экологи, шим тэжээлийн эргэлт, ойн хөрсний усны горим, хөрсний элэгдэл болон ойн хөрсний зураглал хийх болон ойн хөрсний хээрийн судалгааны аргазүйн талаар үндсэн мэдлэгийг эзэмшүүлнэ.