Алтайн олон хэл шинжлэл

LING803 / Доктор

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Алтай хэлшинжлэлийн үзэл баримтлал, онолын түүх, үндсэн ойлголтуудтай танилцуулж, алтай овгийн хэлний нийтлэг онцлогийг авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, үгийн сан, хэлц, хэллэгийн хүрээнд тогтолцоотойгоор үзэж судална.

Товч агуулга

“Алтай овгийн хэл” хэмээн нэрлэх болсны учир, монгол, манж түнгүс, түрэг хэл хийгээд япон, солонгос хэлийг уг овогт багтаах эсэх талаарх онолын маргаан, алтай овгийн хэл үүсч хөгжсөн түүхэн тойм, Алтайн хэлнүүд хэрхэн салж ялгарсан тухай судлаачдын онол, алтай овгийн хэлнүүд бусад овгийн хэлтэй ямар харьцаатай болох тухай, түүнчлэн өнөөгийн “Алтай судлал”-ын байдал, урсгал, чиглэл зэргийг үзнэ.