Эдийн засгийн антропологи

ANTH208 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Уг салбарын тухай суурь мэдлэгийг оюутнуудад олгож, цаашдын гүнзгийрүүлсэн хичээл судлахад бэлтгэх. Хүнс олборлох, боловсруулах, хадгалах явцад болон эдийн засгийн систем дэх хүний, нийгмийн оролцооны тухай мэдлэгийг оюутнуудад олгох. Эдийн засгийн антропологийн гол онол, чиг хандлагыг танилцуулах.

Товч агуулга

Эдийн засгийн антропологи хичээлээр хүмүүс нийгмийн бүлэг дотор материаллаг ертөнцийг хэрхэн ашиглаж, амьдарч, өөрийгөө илэрхийлж байгааг судална. Зарим сурах бичигт тодорхойлсончлон хүмүүс хэрхэн амь зууж байгаа талаар цогц мэдлэг олгоно. Энэ хичээлээр үйлдвэрлэлийн хэлбэрүүд буюу анчин түүвэрчин, мал аж ахуй, цэцэрлэгийн аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн системүүдийг онолын болон практик түвшинд авч үзнэ. Мөн бэлэг, бартэр зэрэг солилцооны хэлбэрүүд, мөнгө ба санхүү, эд юмсийн нийгмийн амьдрал ба үнэ цэнэ, зах зээлийн болон ёс суртахууны эдийн засаг, даяршил ба хэрэглээ, марксист-либерал-феменист эдийн засгийн хандлага, субстанивист-формалист маргаан, зэрэг онол сэтгэлгээг шүүмжлэлт байр суурьнаас авч үзнэ.