Нунтгийн рентген дифракцийн судалгаа

PHYS426 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хатуу биеийн кристалл бүтцийг судлах үндсэн арга болох нунтаг дээжийн рентген дифракцын аргын онолын үндсийг үзэж, орчин үеийн рентген дифрактометрт ажиллаж дадлага хийснээр оюутан цаашид бодисын кристалл бүтцийг судлах судалгааны үндсэн ойлголтуудыг эзэмшиж, тодорхой хэмжээнд бие даан хэмжилт, тооцоо хийж үр дүн гарган авах чадвар эзэмшинэ.

Товч агуулга

Рентген цацраг гарган авах механизм, Рентген туяа бодистой харилцан үйлчлэх, Рентген туяа электроноос сарних когерент ба когерент бус сарнил, форм фактор, Дифракц, Нунтагийн дифракцын арга, Брэггийн хууль, бүтцийн фактор, Дифрактометр, Дифрактограммд пикүүд индекслэх аналитик аргууд, Treor программ, Фазын анализ, ICDD ба ICSD өгөгдлийн сан, Функцын минимальчлал ба Ритвельдийн арга, FullProf программ, Тоон анализын үндэс