Иргэний эрх зүй (ерөнхий анги)

CILA200 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр иргэний эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчмын хүрээнд иргэний эрх зүйн ерөнхий ангийн үндсэн ойлголтуудын талаар онолын мэдлэг олгох, иргэний эрх зүй хичээлийн тусгай ангийг судлах үндсэн суурийг эзэмшүүлэх, цаашид иргэний хууль тогтоомжийг хэрэглэх чадвар дадалтай болгох, оюутан олж авсан онолын мэдлэгтээ тулгуурлан иргэний эрх зүйн аливаа харилцааг иргэний эрх зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах, үнэлж дүгнэх чадвар эзэмшихийн зэрэгцээ иргэний эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх ур чадвартай болох эрмэлзлэлийг бий болгоход оршино.

Товч агуулга

Энэ хичээлээр хувийн эрх зүйн ойлголт , хувийн эрх зүй дэх иргэний эрх зүйн эзлэх байр суурь , иргэний эрх зүйн харицааны ойлголт, субьектив эрх, хэлцэлийн ойлголт, ангилал, хэлцэлд тавигдах шаардлага, хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл ба хүсэл зоригийн илэрхийллийн бүрэлдэхүүн, хүчин төгөлдөр бус хэлцэл , төлөөлөл , иргэний эрх зүйн хугацаа, эдийн болон эдийн бус баялагийн эрх, эзэмшил, өмчлөх эрх, өмчлөх эрх үүсэх дуусгавар болох, өмчлөх эрхийг хамгаалах, үүргийн эрх зүйн харилцааны ойлголт, үүрэг үүсэх дуусгавар болох үндэслэл болон иргэний эрх зүйн хариуцлагыг судлана.