Национализм: Үндэстэн ба угсаатан

ANTH404 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Угсаатан ба үндэстний үндсэн ойлголтуудын талаар гүнзгийрсэн мэдлэг эзэмшиж, түүнийгээ эрдэм шинжилгээ болон олон нийтийн ажилд ашиглах чадвартай болгоход оршино.

Товч агуулга

Нэг. Угсаатан ба угсаажилт.Угсаажилтын агуулга, угсаатны нийтлэгийг хүн төрлөхтний бусад нийтлэгээс ялган салгах, угсаатны нийтлэгийн хэв маягийн асуудал, үндэстний ойлголт, хүн ба угсаажилт.Хоёр. Үндэстэн /наци/, түүний бүрэлдэн тогтнолт.Үндэстний ойлголт, үндэсний төр улс, үндэстний нийтлэг, үндэстний хөгжил.Гурав. Үндэсний үзэл /национализм/.Үндэсний үзлийн тогтолцоо, түүний хэв маягууд, национализмын трансформаци, иргэний ба угсаатны национализмын асуудлууд, национализмын эдийн засгийн болон улс төрийн тайлбарууд, хятадын национализм, германы национал-социализм, Америк, япон, ОХУ-ыг национализм, угсаатны национализм.Дөрөв. Наци ба төр улс.Төр улс, Европын төр улс байгуулагдсан түүх, онцлог, төр улсын соёлын үндэслэл, үндэсний төр улс ба хувь заяагаа шийдвэрлэх асуудал, үндэсний цөөнх, угсаатны цөөнх.Тав. Угсаатны ба үндэстний зөрчил тэмцэл.Угсаатны ба үндэстний зөрчил тэмцэл, гарах эх сурвалж, хэв маяг, өрнөх шат, шийдвэрлэх арга замууд.