Боловсролын экономикс

ECON319 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутнууд боловсролын эдийн засаг гэж юуг хэлдэг, боловсролын эдийн засагт үүсэж байгаа асуудлууд, түүнийг хэрхэн эдийн засгийн талаас нь хэмжиж, шийдэх талаар үнлсэн ойлголттой болно. Үүнд боловсролын эрэлт, нийлүүлэлт, зах зээл, боловсролын үйлдвэрийн функц, боловсролын санхүү, боловсролд оруулж буй хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг боловсролын байгууллага, боловсрол олж авч байгаа хувь хүн, нийгмийн түвшинд авч үзэх бөгөөд багшийн хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбарт төрийн оролцоо ямар байх талаар судлана.

Товч агуулга

Оюутнууд боловсролын зах зээл гэж вуг хэлж байгаа, боловсролын эрэлтийг хэрхэн хэн хийдэг, боловсролын нийлүүлэлт хэрхэн явагдаж байдаг талаар судалсны дараа боловсролын үйлдвэрийн функцийн хэмжилт, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс тухайлбал, нэг багшид ноогдож байгаа сурагчийн тоо, багшийн тоо хэмжээ, чанар боловсролын гарцад хэрхэн нөлөөлж байгааг үзнэ. Боловсролын үйлдвэрлэлийн функцийг үзсэний дараа сургуулийн санхүүжилт, санхүүжилтийн томъёо, сургалтын төлбөр, сургалтын төлбөрийн мэдрэмжийг хэрхэн хэмжих, боловсролын санхүүжилтийн зардал-үр ашгийн, зардал-үр дүнгийн, зардал-ханамжийн түвшинг хэрхэн тооцох, хэмжих талаар судлана. Хичээлийн хоёрдугаар хагаст хүмүүн капитал, сигналын онол, боловсрол, цалингийн хамаарал нь ажлын туршлага, салбар, хүйс, нас, байршил, гэр бүлийн байдлын хувьд ямар ялгаатай байдаг талаар судлана.