Хүний нөөцийн менежмент

MGMT415 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Байгууллага дахь хүний нөөцийн удирдлагын систем, үндсэн үйл ажиллагаануудыг судлан, хүний нөөцийг удирдах арга технологийг эзэмшин, байгуууллагаын хүний нөөцийн удирдлагын үндсэн асуудлуудыг шийдвэрлэх, хүний нөөцийн хэлтэсийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдах, байгууллага дахь өөрийн карьерыг нэмэгдүүлэх боломжийг ашиглаж сурах

Товч агуулга

Байгууллага дахь стратегийн менежментэд хүний нөөцийн менежментийн гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн хоорондох уялдаа холбоо, Хүний нөөцийн удирдлагын онол, үйл ажиллагаанд гарсан хувьсал өөрчлөлтүүд, Хүний нөөцийн менежментийн үндсэн зорилго ач холбогдол, үндсэн чиг үүргүүд ба үйл ажиллагааны функциональ чиглэлүүдийг онол арга зүйн талаас нь судлана.Стратегийн менежментэд Хүний нөөцийн менежментийн гүйцэтгэх онцгой ач холбогдол, тэдгээрийн харилцан хамаарлыг илэрхийлэн Хүний нөөцийн менежментийн гүйцэтгэх үүргүүд, стратегийн хүний нөөцийн янз бүрийн загварууд, тэдгээрийн хувьсал өөрчлөлт, эдгээр загварууды нхүрээнд хүний нөөцийн менежерийн гүйцэтгэх үүргүүдийг судлана. Хүний нөөц, түүний хөдөлмөрийн үр дүнд нөлөөлөгч хүчин зүйлүүд,хүний нөөцийн менежментийн гол зорилго, чиг үүргүүд, тэдгээрийн онолын болон практик үйл ажиллагааны өөрчлөлт, хөгжлийг судлана. Хүний нөөцийн удирдлагын функциональ чиг үүргүүдийн хүрээнд ажлын байрыг шинжлэх зорилго, арга зүй, шинжилгээний аргууд, тэдгээрийн давуу болон сул талууд, ажлы н байрны тодорхойлолт, түүний бүтэц агуулга, хэрэгцээт хүн хүчийг төлөвлөх шатууд, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох арга зүй, хэрэгцээнд нөлөөлөх хүчин зүйлүүд, төлөвлөлтийн аргууд, хүний нөөцийн бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн аргууд, тэдгээрийг хэрэглэх боломж, хүний нөөцийн бүрдүүлэлтэнд хэрэглэх баримт бичгүүд, хүний нөөцийн сонголт, сонголтын үе шатууд, сонголтонд функциональ ба шугаман удирдлагуудын гүйцэтгэх үүргүүд, сонголтыг амжилттай явуулахад баримтлах дүрмүүд, сонголтын аргууд, ярилцлагын хэлбэр, төрөл, үе шатууд, шинэ ажилтныг байгууллагад нэгтгэх үйл ажиллагаа, хүний нөөцийн тоог бууруулах үед авах арга хэмжээнүүд, хүний нөөцийн хөгжлийн асуудлууд, тухайлбал: хүний нөөцийн сургалт, сургалтын үе шатууд, сургалтын хэрэгцээг тодорхойлох арга зүй, сургалтын төсөв бүрдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулалт, сургалтын аргууд, сургалтийн үр дүнгийн үнэлгээ, сургалтын үр дүнд нөлөөлөгч хүчин зүйлүүд карьерын менежментийн систем, уг системд оролцогч талууд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, албан тушаал ахих үйл явцыг төлөвлөх арга зүй, удирдах гол албан тушаалд ажиллагчдын нөөцийг бэлтгэх асуудлуудыг төлөвлөх хэрэгжүүлэх арга зүн асуудлуудыг судлана. Мөн байгуулага дахь хүний нөөцийн үнэлгээний систем, үнэлгээний аргууд, үнэлгээнд баримтлах зарчмууд, гүйцэтгэлийн менежмент, түүний үе шатууд, цалин хөлс, нөхөн олговрын асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, хүний нөөцийг идэвхижүүлэх, хүний нөөцийн мэдээллийн систем бүрдүүлэх үйл ажиллагаануудын онол арга зүйн асуудлуудыг судлана.