Зайнаас тандан судлалын газарзүйн хэрэглээ

GEOI351 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Зайнаас тандан судлалын тухай онолын мэдлэгээ гүнзгийрүүлнэ. Байгаль орчны зайнаас тандан судлах орчин үеийн арга, технологи, зургийн боловсруулалтын талаар гүнзгийрүүлж судална.

Товч агуулга

Энэхүү хичээл нь зайнаас тандан судлалын газарзүйн түүний дотроос байгаль орчны хэрэглээ, түүний үндсэн ойлголтууд, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн онцлог талуудыг судлана. Тодруулбал газарзүйн сегментийн ангилалыг зайнаас тандах аргаар тодорхойлох, гистограммд суурилсан, Демпстер-Шаферын аргаар газарзүйн объектуудыг тодорхойлох, усны уур, ууршилтын хэмжээг тооцоолох, краудсорсинг болон үүлэн тооцооллын тухай онолыг судална. Байгаль орчны бодит хэрэглээнд зориулж хиймэл дагуулын бодит мэдээн дээр ажиллана.