Эрчим хүчний нүүрсний хими ба технологи

CHEM627 / Магистр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үед улс орны хөгжилд эрчим хүч голлох үүрэг гүйцэтгэж байна. Эрчим хүчний хэрэглээ, үр ашгийг нэмэгдүүлэх нь амьдралын төвшинг дээшлүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй. Дэлхийн нийт эрчим хүчний бараг тал хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад гарган авдгаас харахад эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс маш чухал ач холбогдолтой. Нүүрс шатаадаг ердийн цахилгаан станцуудын бүтэц, хийцийг сайжруулахаас гадна нүүрсийг шатаах шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлэх нь нүүрсний хэрэглээ, үр ашгийг нэмэгдүүлэх арга зам болно. Ингэснээр цахилгаан станцын үр ашгийг нэмэгдүүлж, бага нүүрснээс их эрчим хүч гарган авах боломжтой болно. Нүүрсний шаталтын үр ашгийг сайжруулах нь хүлэмжийн хий, хорт утааг багасгах өртгийн хувьд хамгийн бага, боломжийн богино хугацаанд хийж болох арга зам юм. Цахилгаан станцын үр ашгийг нэмэгдүүлснээр нэгж эрчим хүчинд ногдох хорт хийн ялгарал багасахаас гадна хүлэмжийн хийг барих, бууруулах шинэ технологид тохиромжтой болдог. Одоо ажиллаж буй цахилгаан станцуудыг дэвшилтэт технологитой шинэ станцуудаар солих ажиллагаа 10-20 жилийн ирээдүйд хийгдэх гол зорилтот ажил болж байна.

Товч агуулга

Нүүрсийг бэлтгэх, хадгалах, угаах, боловсруулах болон баяжуулах технологи, цахилгаан станцад ашиглагддаг нүүрс шатаах зуух, бойлерийн хийц, бүтэц, тэдгээрийн үр ашгийг сайжруулах арга замууд, хэрэглээний ач холбогдлын талаар үндсэн ойлголт авна. Нүүрсний шатах процессын хими, онолын үндэс, шаталтын технологи, үе шат, шатаах төхөөрөмжүүд, тэдгээрийн хийц ба бүтцэд нүүрсний чанарын үзүүлэх нөлөө, нүүрсэнд тавигдах шаардлага, өнөөгийн ба ирээдүйн чиг хандлагыг судална. Нүүрсийг боловсруулалтанд бэлтгэх, эрдэс хольцын шинж чанар, тэдгээрийг салгах, цэвэрлэх аргууд, баяжуулалтанд бэлтгэх, нүүрсийг цэвэрлэх болон баяжуулах аргуудын төрөл, технологийн процесс, хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд, шинэ болон дэвшилтэт технологийн талаарх үндсэн мэдлэг, тэдгээрийн хөгжлийн хэтийн төлөвийн талаар онол практикийн мэдлэг эзэмшинэ. Мөн нүүрсийг эрчим хүчний чиглэлэээр ашиглах процессоос шалтгаалсан хүрээлэн буй орчны асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар ойлголттой болно.