Ахисан түвшний физик хими

CHEM703 / Доктор

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ахисан түвшний физик хими хичээл нь хий шингэн дэх молекулын хөдөлгөөн, молекулын спектроскоп, макромолекулын физик хими, шингэний гадаргуу дахь физик үзэгдэлтэй танилцаж, физик химийн процессын зүй тогтолыг тайлбарлах онолын үндсийг суралцагчдад олгоно.

Товч агуулга

Ахисан түвшний физик хими нь хими, физик, математик, физик хими, коллоид хими хичээлүүдээр бакалаврын түвшинд олж авсан мэдлэг дээр тулгуурлан хий шингэн дэх молекулын хөдөлгөөн, молекулын спектроскоп, макромолекулын физик хими, шингэний гадаргуу дахь физик үзэгдэлтэй танилцах зорилгоор батлагдсан сургалтын төлөвлөгөө, программ календарчилсан төлөвлөгөөний дагуу магистрын 1-р семистерт үзэх мэргэжлийн суурь хичээл болно. Ахисан түвшний физик хими хичээл нь хий шингэн дэх молекулын хөдөлгөөн, молекулын спектроскоп, шингэний гадаргуу дахь физик үзэгдэл, макромолекул ба агрегат төлөв гэсэн үндсэн бүлгүүдээс тогтоно. Лекцийн хичээлээр олж авсан мэдлэгийг бататгахын тулд семинарын хичээлийг багшийн ерөнхий хяналтын дор бие даан гүйцэтгэж, багшаар дүгнүүлнэ. Семинарын хичээлээр онолын сэдвээр маргаан явуулж, бодлого бодуулж шалгана. Суралцагчийн мэдлэгийг лекц семинарын бие даалтын ажил, семинарын хичээлийн гүйцэтгэлээр аттестатчилна. Улирлын төгсгөлд нэгдсэн шалгалт авч, суралцагчийн мэдлэгийг дүгнэнэ.