Сенсор ба интерфэйсийн техник

ECEN216 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь микроконтроллер, аналог болон тоон сенсор буюу мэдрүүр, үүний холболтын интерфэйс, протоколуудын тухай суурь мэдлэгийг олгож, микроконтроллер болон төрөл бүрийн сенсор ашиглан орчныг хянах электрон систем хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Энэ хичээлийн хүрээнд температур, даралт, хөдөлгөөн гэх мэт төрөл бүрийн сенсоруудын ажиллах физик шинж чанарыг ойлгох, сенсорын чухал техникийн үзүүлэлтүүд болон сенсорыг ашиглахдаа хэрхэн калибрац хийхэд суралцана. Мөн сенсор болон микроконтроллер хоорондын интерфэйс (тухайлбал UART, ISP, TWI), интерфэйсийн хэлхээнүүд (тухайлбал өдөөгч хэлхээ, аналог-тоон хувиргуур, өсгөгчийн хэлхээ), холболтын протоколуудтай танилцаж ашиглаж сурна. Үүнээс гадна орчны хяналтын систем зэрэг олон төрлийн сенсоруудаас бүрдсэн систем хийхэд суралцана.