Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын шинжилгээ

ACCN713 / Доктор

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн болон хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний арга зүйн болон, зохион байгуулалтын асуудлуудыг гүнзгийрүүлэн судалж, тайлагналын болоод санхүүгийн гүйцэтгэлийн тоо мэдээллийг дэвшүүлсэн зорилт, салбарын дундажтай зэрэгцүүлэн судалж, удирдлагын арга хэрэгсэл болгон ашиглах хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах, төслийн сонголт хийх дадлага чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Бизнесийн удирдлагын системд СЭЗШ-ний эзлэх байр суурь, аж ахуйн нэгж байгууллагын төлбөрийн чадвар, дампуурлын болзошгүй байдал, санхүүгийн тогтворжилт, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс, хөрөнгө капиталын ашиглалтын шинжилгээ дүгнэлт, дотоод тайлангийн мэдээлэлд тулгуурлан орлого, ашгийг шинжилж дүгнэлт өгөх, санал зөвлөмж боловсруулах асуудлыг судална. Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний агуулга, зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалын төсөв бэлтгэх арга зүй, тодорхой төслүүд,, ирээдүйн тодорхой бус байдал, инфляцийн нөлөөлөл түүнд шинжилгээ дүгнэлт өгөх арга зүйн асуудлыг гүнзгийрүүлэн судална.