Ландшафтын геохими

GEOG450 / Бакалавр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ландшафтийн Геохими байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдийн судалгаанд химийн шинжлэх ухааны үндсэн зарчмуудыг ашигладаг судалгааны салбар юм. Энэ хичээлийн зорилго нь байгаль орчны шинж чанар, бүтэц болон байгаль орчны бодис, элементийн шилжилт, хуримтлал, зөөгдөл, хүний өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн ашиглагддаг газрын гадаргын өнгөн хэсэг- хөрс, ул хөрс, чулуулаг, хурдсанд явагдаж буй геохимийн үйл явцыг тайлбарлах, судлах зорилготой. Геохимийн шинжлэх ухааны судалгаа, загварчлал нь геологи, бодис, эрдсийн нөөцийг илрүүлэх, ашиглах, тогтвортой хөгжил, хяналт, байгаль орчны бохирдлыг арилгахад суурь мэдлэг болон ашиглагддаг. Геохими нь янз бүрийн материалын эх үүсвэр, үүсэл хөгжил, геохимийн шинж чанар, байгалийн болон техноген нөлөөлөлд өртөн өөрчлөгдсөн орчинд явагдаж буй бодис, элементийн геохимийн системд хамаарах үйл явцыг судлах шинжлэх ухааны янз бүрийн салбараас олж авсан мэдлэг, ур чадварыг нэгтгэдэг өргөн хүрээний салбар бүлэг юм.

Товч агуулга

Геохимийн шинжлэх ухааны суурь ойлголт, бодис, элементийн шилжилт, зөөгдөл, хуримтлалын бодис, энергийн зүй тогтолд суурилан Дэлхий, ертөнцийн бүрэлдэхүүн хэсгүүд, эх газар, далайн тэнгисийн системүүдэд явагдаж буй геологи, хими, биологийн үйл явцуудын геохимийн үндсэн зарчим, арга аргачлалаар тайлбарлана. Геохимийн хичээлийн агуулгын хүрээнд бодис, элементийн шинж чанар, гарал үүсэл болон шинэ атомын цөмүүсэх, протон бх нейтроноос тогтсон атомын төв үүсч хөгжих-Nucleosynthesis, Сансрын хими, изотопын геохими, термодинамикийн хууль, тэдгээрийн дэлхийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэрэгжих зүй тогтол, Дэлхийн бүрэлдэхүүн хэсгүүдийн геохими: цөм, манти, царцдас, агаар мандлын үүсэл хөгжил, шинж чанар, далай, тэнгис болон усан орчны хими шинж чанар, бодис элементийн эргэлтийн талаар мэдлэг, ойлголт олгоно. Мөн химийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж, хээрийн нөхцөлд болон лабораторийн арга ажиллагааны талаар анхдагч ойлголт олгоно.