Нүүрсний шинжилгээний арга

CHEM424 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 6 цаг - 8 хоног

Бие даалт: -

Зорилго

(Хичээлийн товч агуулга: Нүүрсний шинжилгээнд тавигдах үндсэн шаардлага, Шинжилгээний аргуудын стандартчилал, нүүрсний ангилал, чанарын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох аргуудын онолын үндэс,тооцоолол, Нүүрсний хими, физик–механикийн шинжүүд, техник- хими, дулааны шинж чанаруудыг тодорхойлох арга зүй, Нүүрсний органик массын элементийн найрлага, эрдэс хэсгийн химийн найрлагыг тодорхойлох аргуудын үндэс, нүүрсний технологийн боловсруулалтын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох аргуудыг судалж үр дүнг боловсруулахад суралцана.

Товч агуулга

Нүүрсний бүтэц, хими, физик-механикийн шинж чанар, дулааны задралын төлөв, урвалын кинетик, DTA, DTG, TG-ийн анализ, ИК, ЭПР спектрийн шинжилгээ, тэдгээрийн үр дүнгийн боловсруулалт хийх чадвар эзэмшинэ. Шатамхай түлшний химитехнологийн боловсруулалт, шинж чанар хэрэглээний талаархи үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах чадвартай болно.